Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.05.04/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 215 оронд 3.5 сая халдварын тохиолдол илэрч, 248 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрсэн байна. Дэлхийд нийтэд 2,1 сая хүн эмчлүүлж байна.
Манай улсад 1041 хүн тусгаарлалтад байгаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн.
Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм. Тэдний биеийн байдал хэвийн байна.
Шведэд байгаа нэг монгол иргэний хариу эерэг гарснаа бидэнд утсаар хэлж, зөвлөгөө авсан. Хөнгөн тул гэрээр эмчүүлж байгаа.
1 comment
Estoi tuuchlaada sheweded shinj temdeg ilersen humuus zunduu mongol bn. Gehde shinjilgee ugch tussan vgvigee medej chadahgvi bn.Herbee ter hun shinjilgee ugsun bol nileen hundreed emneleg huleej absan baih estoi.Emneleg hulej absan bol hezeech eruul mendiin yamruu yrihgvi