Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нарт холбогдох, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг өнөөдөр /2020.05.04/ хэлэлцэнэ.
Хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.00 цагт товлогдсон бөгөөд нийслэлийн прокурорын газраас Л.Балдан-Очир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 буюу албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.