Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод байгаа энэ үед аялал, жуулчлалын салбар бүрэн зогсоод байна.
Тус салбарын аж ахуйн нэгжүүдийн талаас дээш нь оны эхний хагаст орлого нь 30 ба түүнээс дээш хувиар буурна гэж таамаглаж байгааг МҮХАҮТ-ын судалгаа харуулжээ.
Түүнчлэн гуравдугаар сарын байдлаар судалгаанд оролцогч байгууллагуудын 44 хувь нь ажлын байраа цомхотгоод байна. Мөн аялал, жуулчлалын компаниуд дөрөвдүгээр сарыг дуустал ажилчдынхаа цалинг бууруулах замаар ажлын байраа хадгалж байсан аж. Хэдий тийм боловч өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаснаас цалингүй чөлөө олгож, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж эхэлжээ.
Улаанбаатар хотын аялал, жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал
“”
Bloombergtv.mn