Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. МУ-н хувьд 924 хүн ажиглалтанд байна. Өчигдөр 115 хүн ажиглалтаас гарсан. Өнөөдөр өглөө Франкфуртын онгоц газардсан байна.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ:

АНУд 1,1 сая хүн халдвар авч, 66,000 хүн нас барж, 6,5 сая хүнд шинжилгээ хийсэн байна. Сургууль, коллежийн үйл ажиллагаа танхимын хичээлийг энэ семестер дуустал нээхгүй гэжээ. Франц улсад нас баралт 166-р нэмэгдэж, эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоо болон эрчимт тасагт орох хүний тоо алгуур буурсаар байна. Гэвч хөл хорионы хэмжээг бууруулах болоогүй байна гэжээ. Итали улсын Ламбордин мужид 329 нас баралт бүртгэгдэж нийт 474 нас баралт бүртгэгджээ. Их Британи улсын хувьд нас баралтын тоо нэмэгдсээр байна. Сингапур улсад 447 шинэ тохиолдол бүртгэгджээ. ОХУ-д хөл хорионы дэглэмийг хатуу болгож нэг хүн долоо хоногт нэг л өдөр дэлгүүр хоршоо, эмнэлэг явах эрх өгдөг болжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн н.Насанцэнгэл захирал: ЭМЯ, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн газрууд өнгөрсөн хугацаанд 30 гаруй зөвлөмж, тушаал ирсэн. Үүнийг бид мөрдөж ажиллаж байна. 550 хэвтүүл эмчлүүлэх ортой, 542 ор эмчлүүлэгчтэй байна. Нэг гарцаар оруулж гаргаж байна. Бүх хүний халууныг хэмжиж байна. Улаан ногоон бүс, шар ногоон бүс гэж хувааж ажиллаж байна. ЯТТТасагт эрчимт эмчилгээний 15 ор бэлдэж ажиллаж байна. Нөөцийн өрөөг 3 газар байгуулж, 1100 хамгаалах хувцас хэрэглэл бэлдсэн нь 2 сарын нөөц юм. мөн эмний 1 сарын нөөцтэй байна. Голомтод ажиллаж буй эмч ажилчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, аудио болон видео хичээл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020.05.02-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 228 хүний шинжилгээ хийгдсэн бүгдэнд нь вирус илрээгүй. ХӨСҮТ-д 6 болон бусад тусгаарлагдан 155 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Тандалтын шугамаар цуглуулсан сорьцонд бас илрээгүй. Нийт 3-н чартер онгоцоор 800 гаруй иргэнээ авчирсан байна.

Бельгиэс ирсэн иргэнийг нисгээгүй. Түүний ойрын хавьтлын хүмүүсийг бид шинжилгээ хийж байгаа. Түүнийг бид ажиглалтанд авсан. Угаасаа Франкфуртад очсон ч шинжилгээг авна. Тиймээс эндээ байгаад ажиглалтанд байсан нь дээр. Тэр хүн өөрөө мэдээд байна. Тэр хүн урд нь энийгээ мэдэж байсан байна. Бид тиймээс асууж шалгаагаад чи урд нь өвдсөн байна ш дээ гэж тогтоож байгаа. 50 гаруй хоносон тул хэрвээ улс дотор алдсан бол бөөн юм болох учиртай. Бид шинжилгээгээр илрүүлсэн. Итгэлтэй байна. Бид Франкфурт дээр илүү анхаарал тавьж ажиллах болно. Транзит иргэд учраас бид зөв эрэмбэлэх хэрэгтэй байна. Бид иргэдийг нэг нэгээр нь тусгаарлаж байгаа. ХӨСҮТ-н ачаалал нэмэгдсэн. Бүгд нийлээд Коронотой л тэмцэцгээе” гэлээ.

 

М.Баяр

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн