“Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагт аймгийн онцгой комиссын гишүүдийг шуурхай хуралдуулж Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хааж, постууд гаргаад байна” гэж тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлсэн байсан.
Тэгвэл одоогийн байдлаар Ховд аймгаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг орон нутгийн цагаар өдрийн 12:00 цагт нээсэн ажээ.
М.Баяр