Нийгэм

Хүүхдүүд ээ! “Хүүхдүүд Ковидын эсрэг” гар зургийн уралдаанд оролцоорой

Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз үзэгч хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байгаа энэ үед чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.

Уралдааны хугацаа: Уралдаанд зориулсан бүтээлийг 2020 оны 5-р сарын 01-ээс 5-р сарын 22-ны өдрийн 16:00 цаг хүртэл МҮОНРТ-ийн “Mongolian National Broadcaster” Facebook хуудсаар мөн “uraldaan@mnb.mn” мэйл хаягаар хүлээн авна. Хүүхдийнхээ зурсан зургийн фото зургийг авч дээрх хаягаар ирүүлнэ. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг эх хувиар нь МҮОНРТ хүлээн авна.

Хамрах хүрээ, сэдэв: Уралдаанд зориулсан бүтээл нь бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө тэргүүн эгнээнд тэмцэж, хөдөлмөрлөж яваа ажилтан, албан хаагчдын урам зоригийг сэргээх, тэдний ажил үйлсийг бахархан хүндэтгэх агуулгыг багтаан бүтээсэн байх бөгөөд 2-5 нас 6-12 нас 13-16 насны ангиллаар шалгаруулна.

Тавигдах шаардлага: Гар зургийн бүх төрлөөр А4-ийн хэмжээтэй ЗУРГИЙН ДЭВТРИЙН ЦААС ЭСВЭЛ КАРТОН цаасан дээр зурна. Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг зургийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдааныг дүгнэх: Уралдааныг 2020 оны 05-р сарын 21-ээс 05-р сарын 23-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн уран бүтээлчид дүгнэж шилдэг зургийн эздийг нэвтрүүлэгт урьж оролцуулна. Бүтээлийн насны ангилал бүрт I, II, III, Тусгай байр эзлүүлнэ.

Шагнал урамшуулал: Насны ангилал бүрт Нэгдүгээр байр-1, Хоёрдугаар байр-2, Гуравдугаар байр-3, Тусгай байр 5 бүтээлийг урамшуулан шагнана.

Нэгдүгээр байр: 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Хоёрдугаар байр: 100 000 /нэг зуун мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Гуравдугаар байр: 50 000 /тавин мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Тусгай байр: 30.000 / гучин мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close