Эрх баригч МАН 100 жилийнхээ ойн босгон дээр жанжин Сүхбаатараар овоглосон нийслэлийн Сүхбаатар дүүргийг алдаж мэдэхээр болжээ. Улс төрийн намуудаас хийсэн судалгаагаар энэ дүүрэгт эмэгтэй нэр дэвшигч илгээвэл сонгогдох магадлал бараг 0 гэсэн прогноз гарсан байдаг. Тиймээс АН, ХҮН, МАХН, МАН гээд улс төрийн намууд эрчүүдийг сойхоор зэхэж байгаа сурагтай. Товчхондоо бол нийслэлийн хойморт орших энэ дүүрэгт УИХ-ын сонгуулиар эрчүүдийн халз тулаан өрнөх нь тодорхой болжээ.
АН-аас Б.Дэлгэрмаа, МАН-аас Х.Булгантуяа зэрэг лидер эмэгтэйчүүд нэр дэвшихээр горилж байсан ч судалгааны үр дүнгээр найдлагагүй нь тодорхой болсон тул тэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг рүү буурь сэлгэж байгаа ажээ. Өмнө нь гишүүн Ц.Цогзолмаа энэ дүүргээс сонгогдсон гэдэг боловч яг Сүхбаатар дүүрэгт өвдөг шороодож, Багануураас авсан саналаараа өрсөлдөгчөө үл ялиг илүүрхсэн байдаг. Эндээс харахад энэ дүүрэг эмэгтэйчүүдэд ер нь халтай, УИХ-д эмэгтэй төлөөлөл илгээж байсан түүх бараг үгүй.
Сүхбаатарт дүүрэгт АН С.Эрдэнэболд, Ч.Өнөрбаяр, Лу.Гантөмөр зэрэг залуусаа нэр дэвшүүлэхээр тохирлцжээ. ХҮН, МАХН, Шинэ намынхан ч энэ тойрогт эрэгтэй, залуу нэр дэвшигчээ илгээнэ. Харин эрх баригч МАН-аас Сүхбаатар дүүрэгт улс төрийн хуучин кадрууд болох Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарыг сойхоор бэлтгэж байна. Сү.Батболд энэ удаагийн сонгуулиар мөн л Сүхбаатар дүүргээс нэрээ татаж, Дундговьд нэр дэвшихээр болсон.
Д.Цогтбаатар сайд удаа дараа монголчуудын чихийг халууцуулж байгаа дипломатуудын хар тамхины хэргээс болоод нэр хүнд сайнгүй байгаа. 2008 оны 7-р сарын 1-ний эмгэнэлт үйл явдлаас хойш “Харвардын коммунист” гэх хоч зүүх болсон Ц.Мөнх-Оргилын хувьд Н.Энхбаярын Засгийн газарт 100 саяын төлбөр төлж дэд сайд болсон гэдгээрээ олонд танигдсан, тэтгэвэртээ суух цаг нь болсон гэгддэг улстөрч. Тиймээс МАН-аас санал болгох 2 улстөрч сонгогдох магадлал тун бага.
Эдгээр өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд МАН Сүхбаатар дүүрэгт нэр цэвэр, залуу, эрч хүчтэй нэр дэвшигчээ илгээхгүй бол ялагдах магадал тун өндөр болжээ. 2021 онд МАН 100 намныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр зэхэж буй. Гэтэл МАН-ыг үндэслэн байгуулагчдын нэг жанжин Сүхбаатараар овоглосон нийслэлийн Сүхбаатар дүүргийг өрсөлдөгч намдаа тавиад туучихсан сууж байвал юу болох бол. МАН-ын удирдлагууд хөдөөгийн тойргуудад хэт анхаарч, нийслэлийг орхиж, буруу хүмүүс нэр дэвшүүлснээс болоод ялагдвал 100 жилийн ой ч лөөлөө болох биз ээ.
31 comments
Үнэнийг өгүүлжээ. Сүхбаатар дүүргийн тойрогт Хүрэлсүх дарга намын дээд удирдлагууд анхаармаар байна.
Munkh-orgil shig bolovsroltoi hun garahgyi bol uur hen garah ve? Demjinee.
МАН-ыг дэмжинэ
Хүүжгий өөрөө дэвшиж магадгүй
Хавдрын Чинбүрэн эмчээ дэвшүүлэх нь зөвөө Сүхбаатар дүүрэг чанга шүү
Эмчээ хийсэн бол дээр дээ
яг үнэн, сайн эмч нар эмчилгээгээ хийсэн нь дээр…
Мөнх-Оргил гишүүн шиг боловсролтой хүн энэ төрд үнэхээр хэрэгтэй. Туршлага мэдлэг нь хаачихав дээ. Дэмжинэ ээ.
tiim shuu demjeerei. daanch manai toirog bish yum
Сух ээр эхэлсэн хун байгуулаад Сух ээр дууссан хун 100 насны босгон дээр байхгуй болгоно. Монгол тумнийг 100 жил яргалсан улс терийн нам байхгуй болно. Богдын бошгоос иш татав..
Хаха Сүхээр эхлээгүй Данзангаар эхэлсэн юмш дээ
АН-ААС ӨДӨЖ САНААГАА БИЧҮҮЛСЭН БАЙХАА. ЦААНА НЬ ДАЛД ХАРАГДААД БАЙНА.
ард иргэдийн итгэлийг алдсан хүмүүс сэлгэх нэрээр хөөгдөж байгаа юм аа. гологдож гологдож дундговьч гэх шиг
Лу лав биш шүү. Бусад нь яахав
МАН ын дотоод тэмцэлийн илрэл гэж харагдаж байна
Лу.Гантөмөр 3 удаа сонгогдсон 12,13 хороонд сургууль цэцэрлэг барина гээд дандаа худлаа ярина
Шижигнэсэн схан залуучууд гараад ирээсэй ! Юун Мөнхоргил Цогтбаатар вэ нийгэмд ийм мэтийн хүмүүсийн хүлээлт бхгүй шүү!
Сүхээр эхэлсэн хүн энэ намыг байгуулж Сүхээр дууссан хүн энэ намын ясыг 100-н жилийн босгон дээр нь барина гэж Богдын бошигт буусан юм гэнэ лээ!!!
АН-наас Бадарсан гэдэг залуу дэвшвэл дээр
ХАрин тийм. Би Ардын намын гишүүн. Гэхдээ Бадарсанг дэмжинээ. Намаар ялгаж халаа сэлгээ хийгээгүйг дүүргийн ТАХ нар мэднэ. Эрэмбэ дарааллаараа явбал зөв дөө. Юун Өнөрбаяр, Эрдэнэболд вэ!!!
Мөнхоргил Цогтбаатар Гантөмөр ёстой худлаа шүү
Хөгшчүүл хаанач хэрэгүй залуучууд явах ёстой
SELENGED Shilen Tsogoo gej hvn songuulid oroldih gej bgamu enuger yvad l bhiin ES ene hunee sain sudlarai tanid bolon namd chin ih l muugaar noloolnodo genet bayjsan hvn gej duuldsan
Ner tsever shudraga zaluu hunee demjvel sain sain. MAH aas MunkhErdene gedeg mundag zaluu uulna baisandaa
Эрдэм мэдлэгтэй, хийж бүтээсэн зүйлтэй залуучууд гараад ирээсэй! Миний хувьд С.Эрдэнэболд гээд залуугийн фэн нь болоод байгаа. Худлаа магтаад яахад та нар өөрсдөө судлаад үзээрэй!
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Пүрвээгийн Баярхүү-г МАН-аас нэр дэвшээсэй гэж бодож байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрт нь сонгогдоод байртай болсондоо баяртай байдаг.
Луухай Гантөмөр Мүүний нохдоор Боловсролын Яамыг дүүргэсэн.
МАН АН 2 хэрэггүй. Энэ удаа шал өөр хүмүүс сонгое
Л.Гантөмөрийг сонгоно.
МАН- ыг Оросууд байгуулсан түүхтэй. Данзан, Бодоо нар Түшмэдийн нам байгуулж энэ намд Сүхбаатар маань Богд хааны томилолтоор элсэж байсан юм шүү дээ.
IQ Хатанбаатараа Нэр дэвшүүлвэл Ногоон гэрлээр нэг суудал чирээд ирнэ дээ