Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ:
215 улс оронд халдвар бүртгэгдэж, 3.2 сая өвчилж, 2 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. БНСУ-аас 289 хүн ирснээс 278 хүнийг тусгаарлаж, 776 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад байна. Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 15 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир сэжигтэй гэж үзэж байна.
М.Баяр