Бид “Эрхэм Чанар” протезын үйлдвэрээ төрийн банканд алдахгүй хэмээн төрийн ордны өмнө суулт хийж байсан протезын үйлдвэрийн захирал А.Оюунцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-Эрхэм чанар протезын үйлдвэрийг яагаад байгуулах болсон талаар яриагаа эхэлье.
–Би Архангай нутгийн хүн. 13 настай байхдаа унаганд хөлөө гишгүүлээд хөлгүй болсон. Уул нь нэг хөлтэй байх боломж надад байсан. Согтуу эмч эрүүл хөлийг минь тайрсан-аас болоод хоёр хөлгүй болсон доо. 24 настайдаа нөхөртэйгөө учирч гэр бүлээ тэжээх орлого олох хэрэгтэй байсан учир-аас багшийн дээд дээр цагаан утас ажиллуулж эхэлсэн. Тэнд хөл гаргүй хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүмүүсийг харсан. Тэгээд л энэ салбарт ажиллах ёстой гэж бодсон.
-Энэ ажлыг эхлэхээс өнөөдрийг хүртэлх зам амаргүй байсан уу?
-Хөдөлмөрийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхлэх маш хэцүү. Заримдаа бидний алхаж байгаа замаас Зүүний үзүүрт будаа тогтоох нь илүү амархан санагддаг. Хамгийн анх 7 буудалд протезын үйлдвэрээ нээж байсан. Тухайн үед ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө компаниудын дайралт дарамтад их л орж байлаа.
-Банкнаас зээл аваад юунд зарцуулсан бэ?
-Олон улсын стандартад нийцсэн үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хөлгүй хүнд зээл олдоогүй. 35 жил ханилсан хань минь өөрийнхөө нэр дээр өндөр хүүтэй богино хугацаатай зээл авсан байсныг би хожим мэдсэн.
Харамсалтай нь миний хань энэ үйлдвэрийнхээ суурь каркасыг босгоод л зуурдаар өөд болсон. Тэр үед барилгынхаа газар, каркасыг үлдсэн мөнгөтэйгөө өгөөд өөрөө сайхан амьдрал боломж байсан ч энэ олон тусгай хэрэгцээт хүний төлөө зорьсон ажлаа зогсоохыг хүсээгүй. Улсаас маш олон тендер зарладаг ч банкны зээлтэй гэдэг шалтгаанаар үргэлж л ялагддаг байсан.
-Суулт хийхээс өөр арга байгаагүй юу?
-Протезын үнийг нэмүүлэх гэж мөн ч олон удаа хөөцөлдөж гүйгээд бүтээгүй дээ. Өнөөдөр эмэгтэй хүний гутал ямар үнэтэйг мэдэх үү? Чанартайнхан гутал авахад 800- сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэтэл хүний эрхтэн орлож байгаа зүйл гутлаас хямдхан байж болох уу? Ингээд л санхүүгийн асуудал улам л хүндэрсээр үйлдвэрээ алдахдаа тулсан. Үнэхээр миний ард байгаа мянга мянган хүн протезоо хийлгэх боломжгүй бол яана гэж бодогдсон. Тэгээд л төрийн өндөрлөгүүддээ үгээ хэлэх гэж энэ суултыг хийсэн.
-Суулт хийсэн үр дүн гарч байна уу?
-Ямар ч байсан Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхий сайд, Их хурлын дарга, хууль зүйн яамны сайд, зарим нэг гишүүд ирж уулзсан. Монгол улсын ерөнхий сайд манай үйлдвэртээ ирж танилцаж дэмжихээ илэрхийлсэн байгаа. Дуу хоолойгоо хүргэсэн, үгээ хэлсэн одоо үр дүнгээ хүлээж байна даа.
-Өөр танд тусалж дэмжсэн хүн байгаа юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн энгийн хүнийг бодоход өчүүхэн зүйлд баярлаж, өчүүхэн зүйлд гомддог. Миний хамаатан садан, төрийн өндөрлөгүүд ч ирээгүй байхад Баясгалан гэдэг хүү ирсэн. Өмнө нь кинонд тоглож байсныг санахаас тэргэнцэртэй болсныг ч мэдээгүй байсан.
Тэргэнцэртэй ирээд энэ суултыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Надад үнэхээрийн маш сайхан санагдаж маш их урам зориг авсан. Тусгай хэрэгцээт хүмүүс ганцаараа явж чадахгүй, машин тавих зогсоол байхгүй, явах зам талбай байхгүй ийм нийгэмд тусгай хэрэгцээт хүмүүсийг төлөөлөл, дуу хоолой болж ажиллах чадвартай сэтгэлтэй ийм хүн хэрэгтэй.
Баясгалан Монголын тусгай хэрэгцээт хүмүүсийг төлөөлж төрд байх ёстой. Эх хүний хувьд ч хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд ч би тэр залуугаар бахархаж байна. Хэдий хамгаалалтад байсан ч сэтгэл гаргаад авчирсан кофе-г нь уугаал хамт зургаа авхуулж чадсан.
–Одоо та юунд зорьж байна.
-Дэлхийд протез 40-50 сая төгрөг байдаг. Би монголдоо ядаж үүний 1% тай тэнцүүлмээр байна. Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг амжилтыг хүсье.
1 comment
би 19 настай байхдаа/2000 он / хэвлэх үлдвэрт ажиллаж байгаад гараа цаас огтолдог машинд гараа авхуулж билээ
Тэгээд түргэн дуудаад 50 мин дараа ирсэн цус их алдсан гэмтэл дээр ирэхэд яаралтай хагалгаа байсан .нэг эмч байна аа новш чинь согтуу
Би нэг л юм асуусан ахаа миний гар наалдах уу гээд
Нөгөө арчаагүй эмч яааж наалддаг юм надад наа гэж заагаагүй салга таст гэж заасан муухай инээж билээ
Би цус алдсан болохоор орж гараад л цэргээс дөнгөж халагдсан болохоор казарм даа байгаа ч юм шиг
Гэмтэлийн эмнэлэг бол гуниг
Барагшун гипс …. дуусаа
Хэзээ ч хөгжие гэж бодохгүй