Сураг нь тасраад олон жилийг үдсэн УИХ-ын гишүүн асан “сум” Дашзэгвэ ам нээжээ. 1996-2000 оны УИХ-д гишүүнээр заларсан тэр нэг орой ажлаа дуусаад өрөөндөө архидаж байгаад гараад иртэл өрөөнийх нь үүдэнд сум хэвтэж байхыг хармагцаа хэвлэлийнхнийг дуудан “Намайг Казиногийн хэргийнхэн дарамтлаад байна. Одоо намайг буудаж ална гэж байна. Энэ хар сум байна. Би казиночидтой улам хатуу амь хайргүй тэмцэнэ” хэмээн хөлчүү мэдэгдэл хийж олонд танигдсан нэгэн. 2000 оноос хойш бүтэн 17 жил олны өмнө гарч ирээгүй тэр ам нээхдээ:
-Өрөөний үүдэнд сум байсан хэрэг С.Зоригийн хэргийн дараа болсон. Энэ хэрэгтэй олон хүнийг шалгасан. Шалгах явцад УИХ-ын гишүүн асан н.Төмөртогоогийн өрөөнд бид хамт байсан юм. Тэгээд гараад ирсэн чинь үүдэнд нь сум байсан. Би “Намайг заналхийлж байна” гээд л телевизээр ярилцлага өгөөд сум хочтой болсон. Яах вэ дээ, олон юм яриад байвал хариулт нь энэ шүү гэж заналхийлсэн байсан. Казиногийн хэрэг илрэх гээд байсан учраас сүрдүүлсэн. Одоогийн нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгын дүү миний өрөөний үүдэнд сум тавьсан гэдгийг тухайн үед хуулийн байгууллага шалгаж, тогтоосон. Д.Баттулгыг би казиногоос авлига авсан эсэхийг мэдэхгүй. Би өөрийн гэсэн бичил бизнестэй, амьдралын төлөө зүтгэж яваа жирийн нэгэн иргэн. Би дундаж амьдралтай сэхээтэн хүн. Зуурдаар үхмээргүй байна” хэмээн мэдэгджээ.
Юутай ч 1996-2000 оны УИХ-аас ярьж хэлсэнд нь итгэж үнэмшихэд бэрх “сум”-тай гишүүн мэндэлсэн бол үүнээс хойшхи хойш парламентаас Л.Гүндалайгаас эхлэн О.Баасанхүү хүртэл нэрлэж болох нэлээд олон “сум”-тай гишүүд төрсөн. Харин хэлж ярьж байгааг нь сонсоод зарим үед “даанч дээ” хэмээн дуу алддаг, заримдаа тохуурхал болгон өнгөрөөдөг “сум”-тай гишүүд Монгол Төрийн нэр хүндийг шавартай хутгахад асар том хувь нэмэр оруулж байгаагаа мэдэрдэггүй нь эмгэнэлтэй.
Фото зургийг: news.mn
1 comment
Нэгэн цагийн эмгэгэл- сургамж