Манай улс 1990 оноос өмнө олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг баяр ёслолын байдалтай тэдэглэж ирсэн. Харин 1990 оноос хойш тус баярыг тэмдэглээгүй гэхэд болно.
Харин энэ жил дэлхий нийтийг хамарч буй Ковид-19 цар тахлаас үүдэн иргэдийн ажлын байр хумигдах боллоо. Энэ талаар тус байгууллагын удирдлагаас тодруулга авлаа.
Молнголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч М.Амгаланбаатар: Гуравдугаар сарын 27-ноос хойш үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагуудад хууль зүйн зөвлөгөө цахимаар үнэгүй өгч байна.
Энэ жил МҮЭ-ийн холбооноос энэ өдрийг тохиолдуулан онлайн нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгт Үйлдвэрчний эвлэлийн гишүүд хөдөлмөрчид онлайнаар оролцох бөгөөд МҮЭ-ийн ажлын албаны ажилтнууд тэдэнд хууль эрх зүйн үнэ төлбөрргүй зөвлөгөөг өгч, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжинй талаар гарч бу асуудалд хариулах юм.