Сөүлээс 271 иргэдээ авчрах тусгай үүргийн ээлжит онгоц хөөрлөө

2020-05-01 09:28
uuriin

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн 10 дахь нислэгийг өнөөдөр үйлдэж байна.

ОМ301 аяллын дугаартай агаарын хөлөг 09:07 цагт Улаанбаатараас Сөүлийг чиглэн хөөрлөө. Уг нислэгээр зөвхөн БНСУ-д байсан 271 иргэнийг авчирна хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээлээд буй.

М.Баяр