Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.29/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 315 иргэнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсад томуугийн тандалтын тогтолцоог 2004 оноос эхлэн ажиллаж байна. 154 цэгээс сорьц авч, тандалт судалгаа хийдэг юм. Энэ тогтолцоогоороо дамжуулан коронавирусийн тандалтын судалгааг хийж байна. ХӨСҮТ-ээс 80 хүн, ажиглах байрнаас 154 хүнийг тусгаарлалтаас гарсан. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авах байраа бэлдсэн байгаа.
Сүүлийн үед дулаарсантай холбоотойгоор гадуур хүүхдүүд амны хаалтгүй гарч байгаа тул ЭМЯ-наас хүүхдэдээ заавал маск зүүлгэхийг анхаарууллаа.