Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.29/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илрээд байна. Үүнээс 217 мянган хүн нас барж, 951 мянган хүн эдгэрсэн байна.
Одоогоор дэлхийд нийтэд 1.9 сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6411 тохиолдол илэрч, нийт өвчтөний тоо 93 мянгад хүрээд байна. Тус улсад тавдугаар сарын баярын өдрүүдэд гадуур гарахгүй байхыг санууллаа.
Манай улсад нийт 735 хүн ажиглалтад байна. Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа таван монгол иргэний хариу эерэг гарсан байна.