Улсын онцгой комисс өнөөдөр 10.00 цагаас хуралдлаа. УОК-ын шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын иргэдийг гадаадаас татан авах ажлыг хийнэ. Ойрын хугацаанд 3 нислэг үйлдэнэ. ОХУ-аас иргэдээ ээлж дараатай татан авчирна. 57 орноос Монгол иргэд эх орондоо ирье гэж байгаа. Нийтдээ гадаадад 190 мянган иргэн байгаа учраас бид нэгдүгээрт ямар иргэдээ татан авчрах асуудлыг ярилцан шалгуур тавьсан. ЭСЯ-ны гадаа суулт хийлээ гээд онгоцны тоо, онгоцны багийн тоо, энд байгаа байрны тоо нэмэгдэхгүй. Энэтхэг рүү нислэг хийх боломжгүй байна. Тэд БНСУ болон Европ руу ирвэл татан авах боломж байгаа” гэв.
ЭСЯ-ны гадаа суулт хийлээ гээд онгоцны тоо, онгоцны багийн тоо, энд байгаа байрны тоо нэмэгдэхгүй.
Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр 9890-д хүрээд байгаа ажээ. Иргэдийг тусгай нислэгээс гадна ОХУ, БНХАУ-аас авто замаар татан авчирч байгааг Шадар сайд энэ үеэр мэдээллээ.
Мөн нислэг, авто зам, галт тэргээр татан авч ирж байна. Нийт 190 мянган Монгол иргэн байгаа болохоор эхний ээлжид гэдэг шалгуурыг тавьсан. Тухайлбал, гадаадад эмчлүүлэх гэж явсан, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүн, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эхний ээлжид татаж авч байна. Ялангуяа БНСУ руу олон ч нислэг үйлдлээ.
Цаашид ч хийх гэж байна. Яг энэ шалгуураа л тавина. Иргэд янз бүрийн суулт хийгээд нэмэргүй. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоцны тоо нэмэгдэхгүй. АНУ руу нислэг хийх бололцоо байхгүй. Байнгын нислэг хийдэг орон руугаа л нислэг хийнэ. Нислэг хийдэггүй улс, орон руу нислэг хийх боломжгүй.
Хэрэв нэг л нислэг хийдэггүй орон руу иргэдээ татаж авах нислэгийг зохион байгуулах юм бол 57 орон руу нисэх хэрэг болно. Би байнгын нислэг хийдэггүй орон руу нислэг хийнэ гэж амалж чадахгүй, худлаа ярьж чадахгүй. Тусгаарлах байранд бид сонгууль болох өдөр хүн байхгүй байхаар тооцож байгаа. Сонгууль болох өдөр тусгаарлах байранд хүн байна гэдэг нь яаж ч бодсон боломжгүй зүйл. Австралид байгаа иргэд дамжаад ирээд л байгаа. Харин бид Австрали руу шууд нислэг хийх боломжгүй шүү” гэх мэдээллийг өглөө.
М.Баяр