УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Хуулийн хугацаанд сонгуульд өрсөлдөх нам эвсэл болон бие даагчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн билээ.
Тэгвэл Үндэсний аудитын газарт ээлжит сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө 208 бие даагч хүргүүлжээ. Тэдний зарим нь мөрийн хөтөлбөрөө цахимаар хүргүүлсэн байна. Харин хотоос орох, гарах хөдөлгөөний хязгаарлалт дууссан тул мөрийн хөтөлбөрийнхөө эх хувийг Үндэсний аудитын газарт авч ирэхийг Ерөнхий аудиторын газраас мэдээллээ.