Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү :Халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 161 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмч, эмнэлгийн ажилтан 19 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Эмч, сувилагч нарын уушгины зургийг авч хадгалдаг. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад шинжилгээ авч хянадаг.
Франц иргэн бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна. 47 хоног эмчлүүлсэн. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Энэ хүнийг эдгээж чадсны хариуг бусад улс манай улсад илгээх байх.
М.Баяр