2020.04.25 өдрийн 6 цаг 34 минутийн байдлаар дэлхий даяар COVID19 халдварт вирус нийт 210 гаруй улс оронд, 2 олон улсын тээврийн хэрэгсэл дээр тархсан (японы Ёкохамад зогссон крузз хөлөг онгоц болон Голланд Америкийн МS Zaandam аялалын хөлөг онгоц дээр) байгаа.

Халдвар авсан нийт тохиолдол – 2,826,035
Нас барсан – 196,931
Эдгэсэн – 779,877.

  • Монгол улсад коронагийн шинэ тохиолдол 1-ээр нэмэгдэж, нийт 36 тохиолдол бүртгэгджээ.
    Эдгээрээс 9 нь эдгэж, 27 нь эмчилгээнд байгаа.
  • Дэлхий даяар цар тахалын халдвар аваад хяналтаас гарсан хүний 80% нь эдгэж, 20% нь нас баржээ.
  • Ковид19 хамгийн их тархсанаараа эхний 10-д бичигдэж байгаа орнууд:
    АНУ, Испани, Итали, Франц, Герман, Их Британ, Турк, Иран, Хятад, Орос.
  • Манай хойд хөрш ОХУ-д нэг өдрийн дотор 5,849 шинэ тохиолдол, 60 нас баралт нэмж бүртгэгдлээ.
  • АНУ-д нэг өдрийн дотор 35,851 шинэ тохиолдол, 1827 нас баралт нэмж бүртгэгдлээ.

Зураг дээр орон бүрийн өвчтөний тоог хавсаргав. Аль болох биеийн эсэргүүцлээ сайжруулж, гарахдаа маскаа сайн зүүж, гараа байнга угааж, бүлээн ус сайн ууж, шаардлагагүй бол олны хөлийн газраар явахгүй байхыг эрмэлзэн, тухайн газар нутагт өвчин намдтал зай барина уу.

Даян дэлхийн бүх монгол түмэндээ эрүүл энхийг хүсье!

 

 

Мэдээллийг Ж.Нармандах, 2020.04.25

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн