26, 27-нд ихэнх нутгаар дулаарч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортoй байна.