УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс ХХААХҮ-ийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Малчид ноолуурын үнэ хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ гэдгийг асууж байна. Энэ талаар бодитой мэдээлэл өгмөөр байна. Тухайлбал, Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрвээ 100 мянган төгрөгт хүргэхгүй бол хэн хариуцлага хүлээх юм бэ. Та хариуцлага хүлээх үү, Ч.Улаан сайд аа.
ХХААХҮ-ийн сайдад Ч.Улаан: Архангайн ноолуур 100 мянган төгрөгт хүрэхгүй. Үүнийг та ч мэдэж байгаа. Хэзээ Архангайн ноолуур 100 мянган төгрөгт хүрдэг байсан юм. Бүх ноолуурыг 100 мянган төгрөг хүргэх юм шиг битгий гуйвуул.
Ноолуурын чанараас хамаарч дундаж үнэ нь 100 мянган төгрөгт хүрнэ. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Архангайд 65 мянган төгрөг байсан. Энэ жил доод үнийг нь 85 мянган төгрөгөөр тогтоосон