Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Даваа гарагт МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хэлэхдээ “Холбогдсон дэд бүтцийн цикл дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, Тува зэрэг мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” хэмээсэн юм.
Түүний хэлж буйгаар монгол улс 400 сая жуулчид хүлээн авах боломжтой бөгөөд энэ нь манай улс улс жилийн 365 хоногийн хугацаанд өдөр бүр 1 сая 95 мянган хүлээн авах бөгөөд 1 цагт 45 мянга 622 хүн хүлээн авна гэсэн үг юм.
Тэгвэл энэ тоо бодит амьдрал дээр боломжтой юу?
Монгол Улсын хувьд 2017 онд 470 гаруй мянган гадаад жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 400 орчим сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бол 2018 онд гадаадын нийт 529,360 жуулчин, 2019 онд 577,262 болж есөн хувиар нэмэгдлээ.
Одоогийн байдлаар аялал жуулчлалын салбараар тэргүүлэгч дэлхийн 5 орны эхэнд Франц бичигдэж байна. Франц улс жил бүр 83 сая жуулчин, АНУ 74.8 сая, Испани 65-70 сая, Итали 58,3 сая Хятад 60,7 сая жуулчин хүлээн авдаг. Гэтэл Монгол Улсын хүлээн авах жуулчдын тоо дэлхийд нэгдүгээрт бичигдэж, жуулчдын тоо өдрөөр хэмжигдэх бололтой.
М.БАЯР
3 comments
kkkkkkk
ккк,Бид ийм л толгойтой нөхрөөр заалгаад, засаг төрөө удирдуулаад явж байгаа гээд боддоо? Энэ нөхөрийг харахаар л огиудос угаасаа л хүрээд байдаг ч үүнийг уншаад шууд 00-ийн өрөөрүү гүйв
өрөөсөн дугуй Нямбаатар нь саяхан “Улаан бал” нэвтүүлгээр ярилцах үеээрээ сонгуулийг 6-р сарйын 2-нд хийнэ гээд хэлэхээр би гайхаадп буруу дуулсан байх гэж бодоод сууж байтал дахийд л 6 сарын 2-нд сонгууль болох сонгуулийн тухайд ярив. Худлаа гэвэл өнгөрсөн 7 хоног ТВ-гээр явсан “улаан бал” нэврүүлгийг ухраагаад Нямбаатарын юу гэж хэлснийг үзээрэй.Ийм л иэдлэг,боловрол нимгэн дээр нь ой санамжгүй юу ярьж байгаа ч мэдэхгүйнөхөд төр барилцаж түмнийг удирданаа гэхэд нэн хэцүү