Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн 37 настай эрэгтэй одоогоос 10 гаруй хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 12-нд ээжийнхээсээ гараад сураггүй алга болсныг онцгой байдлынхан хайж байна. Түүнийг сураггүй алга болсон дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-нд онцгой байдлын газарт өгчээ.
Тодруулбал, тус сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар 37 настай, эрэгтэй Ц /согтууруулах ундаа хэрэглэсэн/ тус өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээж Ш-нхаас гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар тус сумын 5 дугаар багийн “Цагаан нуга” гэдэг газраас “Онон” голоор 30 км-т завьтай, “Цагаан нуга” гэдэг газраас 4 дүгээр багийн “Цагаан гарам” гэдэг газар хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
ОБЕГ