Монголын нийт өрхийн 72% нь ямар нэгэн хуримтлалгүй буюу ажилгүй болбол ийм хэмжээний өрхийн амьдрал хүнд байдалд орохоор байгааг МҮХАҮТ-аас хийсэн Covid-19: Ажлын байрнаас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт хэмээх судалгааны үр дүн харуулж байна.
10,000 гаруй хүний хамруулсан энэхүү судалгаагаар өрхүүдийн 14 хувь нь 30 хүртэл хоног, 8% нь гурав хүртэл сар амьдрах мөнгөтэй гэсэн дүн гарчээ.
Өрхүүдийн 70-аас дээш хувьд нь вирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ орлогод нь нөлөөлсөн хэмээн хариулжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар нийт өрх, иргэдээ ялгаварлалгүйгээр ажлын байрыг нь хадгалж, орлоготой байх бодлогыг яаралтай авах шаардлагатай байгааг судалгаа харуулж байна.