Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл зайд цацагдаж, нүүр гарын алчуур, угаалтуур, шүдний оо, сойз гэх мэтчилэн бүх гадаргуу дээр тогтож үлддэг аж. Ийнхүү гадаргуу дээр тогтсон вирус, нянгууд нь халдварт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Иймд, та усаа татахаасаа өмнө суултуурын тагийг хааж, усаа татсаны дараагаар 20-40 секундийн турш гараа сайтар савандаж угааж, хөөсийг урсгал усаар арилгаарай хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.