Диана гүнжийн зөгнөл: Чарльз хаан болохгүй

Угсаа залгамжлагч хунтайжийн хувьд Чарльз хатан хаан II Елизаветаг таалал төгсмөгц хаан ширээнд залрах учиртай. Гэхдээ түүний анхны эхнэр түүнийг хаан болох хувь ерөөлтэй хүн гэдэгт итгэдэггүй байжээ. Энэ тухай Диана гүнжийн зүүдний шинжээч Жоан Хэнжер баталж байна.

Тэрбээр энэ тухай New Idea хэвлэлд тодорхой ярьсан байна. “Диана гүнж түүнийг хэзээ ч хаан болохгүй гэж ярьдаг байсан. Тэр нэгэн удаа нөхрөө толгойгүйгээр зүүдэлж байсан удаатай. Мэдээж үүнд олон утга байж болно. Яагаад гэвэл манай ертөнцөд зүүд судлал гэдэг үг, утгаар наадах наадаан юм” гэжээ. Түүнчлэн Жоан гүнжийн бас онцлогийг ил болгосон.

“Чарльз түүний зүүдэнд орж ирэх үед түүнийг хаана байгааг огт ойлгодоггүй байсан. Тэгэхээр тэдний харилцаа асуудалтай байсан нь илт байна. Өөр хэлбэл хувь хүний чанараа алдаад, гүнж өөрийгөө хаашаа явж байгаа, ямар ирээдүй хүлээж байгааг мэддэггүй байсан. Мөн хүмүүсийн хүлээлтэд нийцэх гэсэн ч өөрийгөө гээсэн гэсэн үг” хэмээжээ.

Түүнчлэн шинжээч Уэльсийн гүнжийн зарим зөгнөл биелснийг хэлсэн юм. Жишээ нь коронавирусийн цар тахлаас болоод байнга л ажилтай байдаг Чарльз хунтайж тусгаарлагдаж, Кембрижийн гүн, гүнгийн ахайтан нарыг идэвхтэй байдалд орохоос өөр аргагүй болгосон. Яагаад гэвэл хатан хаан, Эдинбургийн ван нар Виндзорын цамхагтаа хөл хорионд орж, хааны гэр бүлийн үүрэг хариуцлагыг Диана гүнжийн том хүүгийн гэр бүл үүрэхээс өөр аргагүй болсон билээ.

www.marieclaire.ru

3 thoughts on “Диана гүнжийн зөгнөл: Чарльз хаан болохгүй

  1. Нэргүй 2020-04-18 16:11 at 16:11

    Англи хүмүүс чарлзийгтэнэг гэдэг юм. Хүү нь ч гэсэн илтгэл дээрээ тэнэг юм ярьдаг юм байна лээ

    Хариулах
  2. зочин 2020-04-19 13:05 at 13:05

    хөөрхий минь шулам байсан юм боловуу

    Хариулах
  3. МОНГОЛ 2020-04-20 15:53 at 15:53

    СЭТГЭЦИЙН ХУВЬД ХЭВИЙН БИШ БАЙСАН БОЛОЛТОЙ.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн