Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.18/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн лабораторид хийсэн 83 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд 4 сарны 17-нд ХӨСҮТ-д ирсэн хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, ажиглах байранд байсан 67 иргэний давтан шинжилгээ багтсан.
Одоогоор 244 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Замын-Үүдэд ирсэн 58 хүний шинжилгээ маргааш гарна. Франц Улсын иргэний таван сорьцын нэгэнд нь л коронавирус илэрсэн. Цаашдаа илрэхгүй байж эдгэх байх гэж найдаж байна.
Бид вирус илрүүлэх шинжилгээг өдөр бүр хийж байна. Аль сорьцын шинжилгээ сөрөг гарч байгаагаас шалтгаалан эмчилгээ хийхдээ юунд анхаарах вэ гэдгээ шийддэг. Найдвартай байдлын үүднээс ХӨСҮТ-ийн хоёр лабораторийг ашиглаж байна.
Өнөөдрийн байдлаар 1451 иргэн тусгаарлах байранд байна. Иргэд өөртөө илэрч буй шинж тэмдгээ сайн мэдэхгүй байна. Улсын хэмжээнд эмнэлгийн 18669 ор бий. Бэлтгэсэн 2900 ор байгаа ба нэмж 5800 орыг бэлдэж байна. Хан-Уул дүүргийн 300 ортой шинэ төрөх эмнэлэгийг ашиглахад бэлтгэл ажлыг хангаж байна. Тэнд 880 өрөө бэлэн бий. Бидэнд 425 амьсгалын аппарат одоогоор бий ч нэмж 415 аппарат авахаар төлөвлөж байна.