БНСУ-д өчигдөр Парламентын ээлжит сонгууль боллоо. Коронавирус цар тахлын дэгдэлт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байсан ч тус улсын эрх баригчид ард иргэдээсээ асууж байгаад сонгуулиа зориглон зохион байгуулсан юм.
Уг сонгуульд Ерөнхийлөгч Мун Жэ Иний харьяалагддаг, эрх баригч Ардчилсан нам /дарга нь Ли Хэ~Чань/ 300 тойргийн 177-д ялж, байр сууриа хадгалж үлдсэн бол Нэгдмэл ирээдүйн нам /Хван Кё~Ан/ 94 тойрогт ялж, сөрөг хүчин хэвээр үлджээ.
Англи , Франц , Шри Ланка , Эфиоп зэрэг дэлхийн 47 орон сонгуулиа хойшлуулсан боловч Гуулин улс хорио цээрийн хатуу хяналт дор зохион байгуулж, иргэд сонгогчид 300 гишүүнтэй Үндэсний Ассамблейгаа бүрдүүлсэн байна. Сонгуулийн идэвх 66 хувьтай байсан нь 1992 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг тус улсын хэвлэлүүд бахархалтайгаар дамжуулж байна.
Eagle.MN