Хууль эрхзүй

Долоон автомашин мөргөлдсөн осол Баяхошуунд гарчээ

Баянхошууны замд өчигдөр орой дахин ноцтой зам тээврийн осол гарчээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7  маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтжээ. Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна. Уг хэргийг шалгаж эхэлжээ.

8c244a6cfbc5368caf75309c17acc8113e6b310c Долоон автомашин мөргөлдсөн осол Баяхошуунд гарчээ

Том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарахыг ТЦА-наас зөвлөлөө.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөн 3-80 насны 11 хүн гэмтэж, нэг нь ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан юм.

c9f8c9_daxin2_x974 Долоон автомашин мөргөлдсөн осол Баяхошуунд гарчээ

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close