Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанид оператороор ажиллаж байсан Монгол Улсын иргэн цахилгаанд цохиулан нас баржээ.
Өнгөрсөн баасан гаригт (2017.05.19 ) тус компанийн олборлолтын 21 дүгээр талбайд осол гарснаас болж энэ хэрэг гарсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар амиа алдсан иргэн нь 23 настай, Дорнод аймгийн Халх гол сумын харьяат бөгөөд тус компанид ажиллаад удаагүй байсан аж. Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.