Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар чиглэл өгсөн байна.
Ингэснээр “Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.
Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх юм” гэж ЗХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор кинотеатр, үзвэр үйлчилгээний байгууллагууд, сүм, хийд, саун, фитнес төв, амралтын газрууд, жуулчны бааз, бүх шатны сургалтын байгууллага, цанын бааз, бүжиг, иогийн клуб, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоож, хүнсний дэлгүүр, кафе, рестораны цагийн хуваарийг богиносгоод байгаа билээ.