2020-04-15 08:101min04

Америкчууд 00-ын цаасанд шуурахаа больж, үсний будаг ихээр авч эхэлжээ

20415

Америкчууд хэдэн долоо хоног хөл хорионд байсны эцэст 00-ын цаас, халдваргүйжүүлэгч их хэмжээгээр худалдан авахаа больж, гурил исгэгч, үсний арчилгааны хэрэгслийн эрэлт огцом өсчээ.

“Хүмүүс үсээ засуулах хэрэгтэй болсон. Тиймээс үс захлагч машин, будагны эрэлт эрс өссөн” гэж Walmart-ын ерөнхий захирал Даг Макмиллон мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногийн хугацаанд үсний машины эрэлт өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сартай харьцуулахад 166%-иар, үсний будагны эрэлт 23%-иар тус тус өссөн аж.

Үүнээс гадна америкчууд хөл хорионыхоо гурав дахь долоо хоногоос гэртээ нарийн боов жигнэх сонирхолтой болж, гурил исгэгчний эрэлт 2019 оны гуравдугаар сартай харьцуулахад 647%-иар өсчээ. Энэ хугацаанд хоолны сайт, блогууд эрэлт ихтэй байж, The New York Times сонинд хүртэл хоол хийх зөвлөгөө нийтэлж эхэлжээ.

Цар тахал энэ хэвээр үргэлжилсээр байвал хэрэглэгчдийн дадал зуршил цаашид ч өөрчлөгдөнө гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: korrespondent.net