2020-04-14 10:521min01

У.Хүрэлсүх: УИХ дахь МАН-ын 64 гишүүний талыг нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй

88b719bbf9298ef26714493e701efd31

УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурал өчигдөр /2020.04.13/ болсон билээ. Уг хурлаар банкны салбарын реформ,  зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулах болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож : “Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх санагаас /ЖДҮХС/ зээл авсан болон “60 тэрбум”-ын асуудалд орооцолдсон, холбогдсон УИХ-ын гишүүдийг буюу 64 нэр бүхий гишүүдийн бараг талыг нь УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Гэхдээ эл асуудлыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг тус намын бага хурал эцэслэн шийдвэрлэх юм.

1 сэтгэгдэлтэй

  • irgen,

    2020-04-14 17:33 at 17:33

    hediigch devshyylsen ard tymen l shiidne

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй