Ю.Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны кино энэ сарын 21-нээс үзэгчдэд хүрнэ

2020-04-13 15:511min0
eacb303c2b68c81c85d54bbaffe9cdd1_177474

Монгол Улсын маршал, Улсын баатар, Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн байна. Уг түүхэн уран бүтээлийн кино зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байгаа.

Мөн “Түүх мартахгүй” баримтат уран сайхны кинонд  билээ.

Тэгвэл “Түүх мартахгүй” бүтээл энэ сарын 21-нд зарим IPTV-ээр үзэгчдэд хүрэх бөгөөд уран бүтээлчдийн зүгээс Монгол болон ОХУ-ын кино наадамд оролцуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн дээрх бүтээлд Монголын жүжигчдээс гадна ОХУ-ын уран бүтээлчдээс Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглосон.

Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээсэн юм. Үүнээс гадна ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев тус тус бүтээсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй