Хэрвээ улс орнууд коронавирусийн халдвар авсан хүний тоо цөөрлөө гээд хязгаарлалтын арга хэмжээгээ цуцлах юм бол COVID-19-ийн шинэ дэгдэлт дахин үүсч болзошгүйг Ханноверийн вирус судлалын хүрээлэнгийн профессор Томас Шульц “Аюултай вирус-2” баримтат кинон дээр өгүүлжээ.
“Харамсалтай нь би түгшүүрийг зогсоож чадахгүй. Ойрын 2-3 сарын хугацаанд халдвар авсан хүмүүсийн тоо огцом унасны дараа хязгаарлалтын дэглэмүүдийг цуцална гэсэн болгоомжлол байна. Тэгвэл бид дахиад л халдварын дэгдэлттэй тулгарна” гэж эрдэмтэн мэдэгджээ.
Тиймээс ирээдүйд үүссэн нөхцөл байдлыг зогсоохын тулд дэлхийн удирдагчдыг энэ жил, ирэх жилийн турш хязгаарлалтын арга хэмжээ авах хэрэгтэй гэж Шульц үзжээ.