2020 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар Баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 25 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.