Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Зам тээврийн ноцтой ослын улмаас 12 хүн гэмтэж, гурван хүний амь нас хохирчээ – updown.mn

Зам тээврийн ноцтой ослын улмаас 12 хүн гэмтэж, гурван хүний амь нас хохирчээ

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 697 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 486-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  гурван хүний амь нас хохирсны нэг нь  бага насны хүүхэд байжээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3.0 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 8.3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 75 хувиар тус тус өсөж, бүртгэгдсэн зам тээврийн осол 1.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өдрийн цагт автомашиныхаа ойрын гэрлээ асааж “Covid-19” халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоцгоож, онцын шаардлагагүй бол иргэн та аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн