Коронавирусийн халдвар авсан хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээллээс харахад вакцин жилийн дараа нь нийтэд түгнэ гэж байгаа. Харин зөн билигтнүүд энэ асуултад ямар хариулт өгөх бол?
Дарья Миронова
“Зөн билгийн тулаан”-ы шигшээд тунаж байсан Дарья Миронова коронавирусийг аль эрт бий болсон гэж ярьсан байна. Энэ вирус усны молекулуудад мутацлагдаж, зөвхөн далайн бүтээгдэхүүнүүдэд тархаж байжээ. Славянчуудад энэ вирус тийм ч аюултай биш гэж Дарья үзэж байна. Хоёр сарын дараа үүнийг устгах шинэ вирус бүтээнэ. Япончууд, мөн Европын нэг улс энэ вирусийг бүтээнэ гэжээ.
Фатима Хадуева
Далдыг харагч Фатима Хадуева өдгөө энэ өвчний эсрэг авч бүхий бүх арга хэмжээ үр дүнгүй гэж үзэж байна. Вирус яг л шимэгч шиг тархана. Бидний эд эсэд нэвтэрч, тэндээ үржиж эхэлнэ. Энэхүү вирусийг гол аюул нь ирээдүйд халдвартай бие махбодыг удирдаж эхлэх гэнэ. Энэ нь дэлхий ертөнцийг удирдахаар төлөвлөж байгаа хүмүүст чухал юм.
Кажетта Ахметжанова
Энэ удганы хэлснээр тавдугаар сар гэхэд вирусийн талаас хэн ч санахаа болих гэнэ. Тэрбээр иргэдээ айж түгшихгүй байж, эм тан, хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцлөхөө зогсоохыг уриалсан байна.
Таро хөзөрчин Саона
Зун гэхэд л бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгэлтэй байна. Юмны үнэ өсөх ч хэн ч өлсөхгүй. Удахгүй дэлгүүрийн бүх лангуу шинэ бүтээгдэхүүнүүдээр дүүрнэ гэжээ.
Анатолий Леденев
Зөн билигч тавдугаар сарын дунд гэхэд л бүх зүйл хэвийн болно гэдэгт итгэлтэй байна. Хятад улс өрнөдийн орнуудад тусалбал бүх зүйл хурдан дуусна гэжээ.
Эх сурвалж: www.enotspit.ru
Орчуулсан Э.МАРТ