БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар явсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой нийслэлд газардлаа.
Уг онгоцоор 267 иргэн эх орондоо иржээ. Тухайлбал, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн байгаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирчээ.