Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 09:10 цагт хөөрлөө. Өнөөдрийн нислэгээр 250 гаруй зорчигч эх орондоо ирэх бөгөөд тусгай үүргийн онгоц оройн юм. Уг нислэгээр ирэх зорчигчдын 40 орчим хувь транзит нислэгээр зорчсон иргэд гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байна.
Манай улс тусгай үүргийн нислэгээр 1,000 гаруй иргэнээ гадны орноос авчраад байгаа юм. Түүнчлэн 45 улсаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт ирүүлээд байна.