2019 оны 5 дугаар сард хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн 72-р ассемблейн шийдвэрээр 2020 оныг “Сувилагч, эх баригч нарын жил” болгож зарласан билээ. Өнөөдөр тохиож буй Дэлхийн Эрүүл Мэндийн өдрөөр ДЭМБ нь “Дэлхийн сувилагчдын байдал-2020” дэлхийн хэмжээний тайланг танилцуулж байна. Уг тайланг Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэг, Сувилахуйг Одооноос Кампайн, гишүүн орнуудын засгийн газар болон бусад түншлэгч нарын дэмжлэгтэйгээр боловсруулсан юм.
Тайлангаар дэлхийн түвшин дэх сувилахуйн хүний нөөцийн одоогийн төлөв байдлыг харуулах бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд оруулах хувь нэмрийг үр дүнтэй болгоход нөлөөлөхүйц нотолгоонд тулгуурласан төлөвлөлтийг дэмжих зорилготой юм. Мөн тайланг хэлэлцүүлсний дүнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн мэдээлэл цуглуулах, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаа, нөлөөлөл ухуулга ба хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд хэрхэн төлөвлөх тухай хөтөлбөрийг гаргана.