“Хера Холдинг ХХК”-ийн захирал Х.Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотой 100 сая төгрөгийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт дугтуйтай захидал, нэрсийн хамт ирсэн. Үүнийг АН дотроосоо явуулсан гэж бодож байгаа. Тодруулбал, сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан 181 хүн байна” гэв. Ингээд тэрбээр 100 сая төгрөг төлсөн гэх иргэдийн нэрсийг задлав.