МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Сиско академиас бэлтгэсэн вирустэй файлыг шалгах, вирустэй вэб сайтыг шалгах, имэйлээр ирсэн холбоос, хавсралт файлын аюулгүй байдлыг шалгах, вирусээс хамгаалах, Phishing халдлагаас сэргийлэх, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зөвлөгөөг хүргэж байна.
Дэлхий дээр энгийн хэрэглэгчдийн хамгийн түгээмэл өртдөг халдлагын төрөл нь PHISHING халдлага байдаг тул энэ талын мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай гэж Сиско академиас зөвлөжээ.