Д.Нарангэрэл: Токиогоос ирсэн 275 иргэнээс хоёр сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

2020-04-04 11:25
b9f6eee93903021dfbadd0c34aa693d723c984ca

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.04/

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагийн хугацаанд 208 улсад CoViD-19-ын халдвар бүртгэгдээд байна. Олон улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол их бүртгэгдэж байна. Арлын улс

CoVid-19 халдварын тархалт АНУ, Итали, Иран, Испани, Швейцарь, Франц, ХБНГУ-д голомтлон тархаж байна.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарсан ч 14 хоногийн тусгаарлалтад хяналтад байгаа. ХӨСҮТ-д 12 өвчтөн  эмчлэгдэн хянагдаж байна.

Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 275 иргэнийг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулаад байна. Эдгээр иргэдээс хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Бусад иргэдийг Цэргийн Госпитал, Токио зочид буудалд тусгаарлажээ. ЗӨСҮТ-өөс 6800 ачаа тээшийг халдваргүйжүүлсэн байна.

Ажиглалтад 2464 хүн байгаа бөгөөд тэдэнд 380 гаруй эмч, эмнэлгийн ажилтан тусламж, үйлчилгээг үзүүлж байна” гэв.

ДЭМБ: Европ, АНУ цар тахлын голомт болж 24 цагт халдварын шинэ тохиолдолд АНУ-д 12 хувиар, Италид 4 хувиар нэмэгдлээ. ДЭМБ хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцогдож байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах нь чухал болохыг сануулсаар байна.