Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг дөрөвдүгээр сарын 3-нд хийхээр болсон. Тухайн нислэгээр эх орондоо ирэхээр төлөвлөж бүртгүүлсэн иргэд маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-ний 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах юм байна.

Төлбөрөө хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг  Улсын онцгой комиссын Шуурхай штабаас анхаарууллаа.

Мөн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой юм байна. 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1050000 төгрөг бол 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг аж.

By updown

2 thoughts on “Японоос ирэх иргэд дөрөвдүгээр сарын 1-ний 12:00 цагаас өмнө тусгаарлах байрны зардлаа төлнө үү”
  1. Туниад, эрхлээд, байгаа нөхцөл байдлаа голоод байгаа хүмүүсийг авчрах хэрэгтэй юм уу? Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана гэж энэ байх даа. хилийн цаана байхаараа Ухлээ аваач эх орон минь гээд байна. Хилийн наана ороод ирэхээрээТэнгэрийн юм нэхээд байдаг. Тэр тэнгэрийн газартаа, Тэнгэрийн нөхцөлдөө, Тэнгэрийн хоолоо идээд л байж бай л даа. Ямар амиа бодсон хүмүүс вэ?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн