Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ.
Чатэм-Хаусын захирал Робин Ниблетт “Эдийн засгийн даяаршлын ачааг үүрч яваа тэмээний нурууг хугалах нарийнхан сүрэл (солоом) нь коронавирусын цар тахал болж мэдэх юм. Улам бүр хүчирхэгжсээр байгаа Хятад улсын эдийн засаг, цэргийн хүчин чадал, АНУ хоёр гол намыг хоёуланг нь Америкийн өндөр технологи, оюуны өмчөөс хятадуудыг холдуулж, холбоотнуудаа ч мөн ийм болгохыг хичээх хатуу шийдэлд хүргэсэн. Нүүрстөрөгчийн ялгарлыг зорилтот үзүүлэлтэд хүргэх зорилго агуулсан нийгэм, улс төрийн дарамт шахалт улам хүчтэй болсоор байна. Энэ бүхэн олон компанийг нийлүүлэлтийн хэт алсын гинжин холбоосын амлалтаасаа татгалзахад хүргэж болзошгүй. Өөрийгөө тусгаарлах байдал удаан үргэлжилж байгаа нөхцөлд оршин тогтнох өөрийнхөө нөөц боломжийг улам хүчтэй болгохоос өөр аргагүй байдалд улс орон, компани, нийгэм бүрийг COVID-19 оруулж байна.
Ийм нөхцөлд XXI зууныг тодорхойлогч шинж нь болсон харилцан ашигтай даяаршлын үзэл санаа эргэж ирэх нь юу л бол. Глобал эдийн засгийн интеграцийн нийтлэг ололт амжилтыг хамгаалах урамшуулалгүйгээр XX зуунд бүрэлдэж төлөвшсөн эдийн засгийн глобал удирдлагын архитектур маш хурдан хатангиршина. Олон улсын хамтын ажиллагааг хэвээр хадгалж, геополитикийн өрсөлдөөний намаг руу гулсаж орохгүйн тулд улс төрийн лидерүүдийн хувьд хувийн сахилга батыг дээд зэргээр сахих хэрэгтэй болно.
Лидерүүд хэрэв COVID-19-ийн хямралыг гэтлэн давах чадвартай гэдгээ иргэдэд нотлон харуулж чадвал энэ нь тэдэнд улс төрийн тодорхой капитал бий болгоно. Харин нотолж чадаагүй хэн нэгэнд өөрийнхөө алдааг бусад руу чихэж азаа үзэхэд тун хэцүү болох биз ээ” гэжээ.
2 comments
Би тоймч энэ тэр нь биш. Гэхдээ Европ, Америкт вирусээс болж Ази хүмүүсийг гадуурхаж байна гэдгийг сонсоод л даяарчлал гэж юм нь яасан юм бол гэж бодсон
SUrgaar dugnelt hiij bolohgui. Haa gazar uhvar muchid orkuud bii. Gehdee manai mongoloos hamaagui tsuuhun. Delhiid mongolchuud hamgiin racist undesten.