2020-03-30 10:511min06

Бусдын амь насыг санаатайгаар хөнөөж, хэргээ нуух зорилгоор гал тавьжээ

unnamed-13-1-1-1

Энэ сарын 28-ны өдөр бусдын амь насыг санаатайгаар хөнөөж, хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор орон сууцанд гал тавьсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Залуус” хорооллын 48 дугаар байранд гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, буйдан шатаж байсныг унтраасан байна. Мөн гал гарсан байрны ариун цэврийн өрөөнд 45 настай эрэгтэй М нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Т.Идэртулгаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Уг хэргийг шалгахад, талийгаач эрэгтэй нь гаднын нөлөөтэйгөөр нас барсан нь тогтоогдсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Тахилтад оршин суух хаягтай, 32 настай эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироон, том өрөөнд байсан буйданд гал тавьж, хэргийн газраас оргон зайлсан байжээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэй этгээдийг баривчилсан байна.