УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Б.Балдоржийн уурхайгаас хүртэх цэвэр ашиг НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ. Ханаж цаддаггүй ШУНАЛТНУУД хамаг орд газар,эрдэнэс баялагт эзэн сууж, дээрэмээ хамгаалахын тулд УИХ-д үе улиран сонгогдож байна
….. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Саут гоби коал транс ” компаниараа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууг олборлож эхэлсэн ч олон нийтийн эсэргүүцлээр лиценз нь цуцлагдсан билээ. Гэвч энэ бол түүний уул уурхайн бизнесийн мөсөн уулын дөнгөж ОРОЙ нь байлаа. Тэрээр өөрийн төрсөн дүү Б.Балдоржийн компаниуд дээр зүүн болон говийн аймгуудад НҮҮРС, ТӨМӨР, ЦАЙР-ын хэд хэдэн лиценз эзэмшиж байна. Дулдуйтын Равжаагийн домогт нутаг Хамарын хийд, Энергийн төвийг ухахаар дайрсан “Олон Ихт баян” компани бол Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийнх. Үүнээс гадна Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” , “Нонферрос металл майнинг”…зэрэг хэд хэдэн компани уул уурхайн ЛИЦЕНЗ эзэмшиж байна.
Тэрээр маш богино хугацаанд их ашиг өгөх ордуудад ЭЗЭН суужээ.Б.Балдоржийн зөвхөн 4 лицензийн талбайн ЦЭВЭР АШИГ нэг их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Цэвэр ашиг гэдэг бол тухайн ордод зарцуулсан бүх хөрөнгө оруулалт, зардал,татвараа хасаад эзэнд нь ноогдох АШИГ гэж ойлгож болно. Мэдээж улс төрд яваа хүмүүс өөрийнхөө нэр дээр лиценз авч, хэл аманд өртөхгүйн тулд ах дүү ойр дотныхоо хүмүүсийн нэр дээрхи компаниудаар лиценз эзэмшдэг нь нууц биш. Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж ямар нөөцтэй , аль уурхайгаас, хэдэн төгрөгийн ЦЭВЭР АШИГ хүртэхийг хүргэж байна.
1. Б.Балдоржийн “Олон Ихт баян” компаний Дорноговийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд орших “Худагт”-ын төмрийн уурхай 2,1 сая тн-ий нөөцтэй. Цэвэр ашиг нь 120 ТЭРБУМ.
2. Б. Балдоржийн “Си Өү Эй Эл” компаний Дорноговь аймгийн Мандах, Хөвсгөл суманд орших “Айл баян”-гийн уурхайн 2 талбай нийлээд 11 тн нүүрсний нөөцтэй. Цэвэр ашиг нь 750 ТЭРБУМ
3. Б.Балдоржийн “Нонферрос металл майнинг ” компаний Сүхбаатар аймагт орших “Салхитын бор толгой” –н орд 180,000 тн цайрын нөөцтэй . Цэвэр ашиг нь 74,8 ТЭРБУМ .
4. Б.Балдоржийн “Нонферрос металл майнинг ” компаний Сүхбаатар аймаг дахь “Өгөөмөр толгой “-н орд 251.000 тн төмрийн нөөцтэй. Цэвэр ашиг нь 50,6 ТЭРБУМ
Зөвхөн энэ 4 уурхайн цэвэр ашиг НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ болж байна. Б.Балдоржийн компанид дээрхи лицензүүд Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүн болсноос хойш олгогджээ. Өнөөдөр тэд лиценз эзэмшиж буй газрынхаа орон нутгийн удирдлагыг хүртэл гартаа оруулж өөрийн хүнээ тавьжээ. Өмнөговь аймгийн одоогийн засаг дарга Н.Наранбаатар өмнө нь Б.Балдоржийн Дорноговь аймагт байх “Айл баян” уурхайн даргаар ажиллаж байлаа.
Газрын доорхи баялаг гэдэг бол хэн нэгэн бүтээн бий болгоогүй учраас нийт ард түмний өмч гэж үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр нийтийн өмч хувь хүнд ЛИЦЕНЗ нэртэй цаасаар шилжүүлснээс болоод орд газруудын баялгийг цөөхөн хэдхэн гэр бүл хүртэж байна.
Нэг хүн газрын баялгаас ИХ НАЯД буюу нийт улсын жилийн төсвийнхөө аравны нэгтэй тэнцэх хэмжээний ЦЭВЭР АШИГ хүртэх нь шударга ёс уу!!
Нийтийн өмчийг ах дүүсээрээ хувааж идэхийн төлөө УИХ-ын гишүүн , сайд,аймгийн дарга болох гэж улайрдаг шинэ цагийн ФЕОДОЛУУД- аас хэзээ салах вэ?
Сэтгүүлч Б.Отгон 2020.03.30