Ялангуяа Испанид 50 мянга гаруй хүн халдвар аваад буйн 6500 гаруй нь эмч болон эмнэлгийн ажилтнууд гэнэ. Амны хаалт болон бээлийг хангалттай тоогоор олгоогүйгээс болж халдвар авсан гэж эмч нар мэдэгдэж байна. Эмч нарын дундаас нас барсан хүн ч бий ажээ.

Испанийн Эмч нарын эвлэлээс Эрүүл мэндийн яамны удирдлагыг хоногийн дотор шаардлагатай бүх хамгаалалтын хэрэгслүүдийг олгохыг шаардсан байна. Гэвч тэдний шаардлагыг биелүүлээгүй тул шүүхэд ханджээ. Испанид цар тахал эрчтэй дэгдэж, халдвар авсан болон нас барсан хүний тоогоор Италийн дараа бичигдэж байна.

Эх сурвалж: Өдрийн тойм