Франц Улсад коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 29155 (+3922 ) болсон. Энэ нь сүүлийн өдрүүдийн хамгийн өндөр өсөлт гэж Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон мэдээлэв. Нас баралт 24 цагт 365-аар огцом нэмэгдэж нийт нас баралт 1696 боллоо.
Эмнэлэгт буй хүний тоо: 13904
Эрчимт эмчилгээнд буй хүн: 3375
Франц Улсад сүүлийн 24 цагт 16 настай өсвөр насны охин нас барсан нь вирус дийлэнхдээ өндөр настай хүнд хүндрэл өгч байна гэсэн ойлголт өөрчлөгдөхөд хүрч байна. Иргэдэд халдвар авах нөхцөлөөс өөрийгөө болон гэр бүлээ бүх талаар хамгаалах арга хэмжээ авна уу.
ЭСЯ-тай харилцаж буй иргэдийн (мэдээж бүгд биш) зарим хандлагаас Монгол хүн тусахгүй гэх мэт байдал ажиглагдсаныг дор бүртээ анхаараасай гэж хүсье гэж Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.