-Ертөнцийн төгсгөл ирж байна хэмээн хуурамчаар зөгнөгчид айдас хүйдэст автуулж, аюултай үр дагаварт хүргэж болзошгүй-
COVID-19-ийн дэгдэлт ид хүчээ авч буй энэ үед зөн билигтнүүд, мэргэ төлөгчид ертөнцийн төгсгөл ойртлоо гэж ярих нь нэмэгджээ.
2008 оны зун 5 жилийн турш өвөрмөц чадвар эзэмшсэн гэх нэгэн хөгшин зөн билигтэн аймшигт зөгнөл бүхий ном гаргажээ. “2020 он хавьцаа аймшигтай, уушгины хатгалгаатай төстэй өвчин дэлхий даяар тархана. Энэ өвчин уушги, мөгөөрсөн хоолойг гэмтээх бөгөөд ямар ч эмчилгээ авахгүй” гэж номонд тэмдэглэжээ. “Хамгийн гайхалтай нь энэ өвчин гарч ирсэн шигээ гэнэт л алга болно. Энэ дайралт 10 жилийн дараа давтагдаж, дараа нь бүрмөсөн алга болно” хэмээн энэ зөгнөлд бичжээ.
Уг аймшигт зөгнөл олон нийтийн ой санамжаас нэг л мэдэхэд алга болсон тухай CNN-д тэмдэглэжээ. Уг номын зохиолч Сильвия Браун 2013 онд өөд болсон аж. Гэвч коронавирусийн тархалтаас болоод түүний “Өдрийн төгсгөл: Ертөнцийн төгсгөлийн тухай зөгнөл, зөн” хэмээх нэртэй ном дахин гарч ирсэн юм. Одоо энэ ном Amazon-ы жагсаалтад хоёрдугаарт явна. Зөн билигтэний номын хуулбарыг хэдэн зуун доллараар зарж байгаа гэнэ.
“Засгийн газрууд, эрүүл мэндийн байгууллагууд хүмүүст COVID-19-ийг тархахаас хамгаалахад туслах боломжит бүхий л заавар зөвлөгөөг гаргаж байна. Гэвч шинжээчдийн зогсоож чадахгүй өөр халдвар байгаа юм. Энэ бол зөнчдийн сануулсан аймшигт өвчин юм. Зөнчид коронавирусийг бидний өдрүүдийн төгсгөл ирж байгааг анхааруулсан тэмдэг гэж үзэж байгаа” гэж СNN-д бичжээ.
Цар тахал сандарсан хүмүүсийг номын дэлгүүрүүдийг хоослоход хүргээд байгаа юм. Брауны зөгнөл маягийн ертөнцийн төгсгөлийн тухай мэргэ төлгүүд интернэтээр тархаж, бүгдийг айдаст автуулж байна.
Шашин, зөн билиг судалдаг шинжээчид ч олон нийтийн сүлжээгээр айдас хүйдэс үүсгэсэн мэргэж төлөгчид, зөн билигтнүүдийг “сайн дурын хөл хорио”-нд уриалж байгаа юм. Учир нь тэд хүмүүсийн сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.
АНУ-ын Индиана мужийн Дарь эхийн их сургуулийн католик шашны судлаач Улрих Ленер олон нийтийн сүлжээгээр COVID-19-ийг ертөнцийн төгсгөлийн эхлэл гэсэн нэгэн гэгээнтэнтэй учрахдаа хариуд нь Библийн “Матфей, 23:36”-ийг эш татаж, амыг нь барьжээ. Шинэ гэрээний энэ хэсэгт Есүс ертөнцийн төгсгөлийн талаар ярихдаа “Тэр өдөр, тэр цагийн талаар тэнгэрийн сахиусан тэнгэрүүд ч, хүү ч юу ч мэдэхгүй. Зөвхөн эцэг л мэднэ” гэжээ.
Ленер орчин цагийн өөрсдийгөө зөнчид гэж зарласан хүмүүс бурхны сахиусан тэнгэрүүдээс илүү ихийг мэддэг болж таарав уу гэжээ.
16 comments
jjjj
Угаасаа л шинэ халлварт өвчин гараал алга болоол байгаа
Төгсгөлийн шинж тэмдэг ч төгсгөл хараахан биш тэнгэр муухайрж бороо орох нь гэдэгдээ адил шинж тэмдэг гэж библээс уншссан
Библитэйгээ үайл
Библээ тэврээд зайл. Эргүү eсүсчид
ӨӨРӨӨ ЗАЙЛ
Энэ аюулт өвчнийг даян дэлхийн алдар цуутай ачит эмч хамгийн хүчээр устгана үүнд хятад эмч япон эмч орос эмч монгол эмч нар оролцоод чадна дээрсэн бусад улсуудын эмч оролцоно энэ нь шинжлэх ухааны онолоор эмчлэн хоосон үгээр хүнийг буй сүмүүд дэлхий мөнх оршдог юм чинь бурхан ч энэ өвчнийгэдгээж чадах гүй харина даян дэлхийн эмч сувилагч нар чадна саяхан орос хятад эмч нар итали улсын олон түмэнд туслахаар эмч сувилагч очсон худал мэдээ өгдөг тэнэгүүд одоо болдоо хорин нэгдүгээр зуун шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа шүү дээ энэ зуунд хүн төрөлхтөн итгэж явдаг билээ.
цаг нь ирэхээр уйлна шүдээ хавирна: Хэн ч чамайг тамаас аврахгүй
Хүмүүс байгаль дэлхий ан амьтан ус агаараа сүйтгэсний гай .хүмүүс хайр гэдэг аугаа чанараа гээж мөнгийг хайрладаг. Болсныхоо хариуг хүртэж байна.байгаль дэлхийгээ хайрлаж бие биенээ хайрлах хэрэгтэй.
Зөв
alib zvil muhuhuusuu umun gerelee iheer tsatsruuldgtai adil ene corona garj irsen shigee ogtsom alga bolon 4 sariin dind ves
Ертөнцийн төгсгөл ирнэ биз сайн л биз.
Ертөнцийн төгөсгөл гал усан галба юэүлж ирдэгээс өвчин тахалаар хэзээч ирдэггүй юм . Бүү цуурхаж хүмүүийг хямарлд өртүүл
гАЛ ТҮЙМЭР, ГАЗАР ХӨДЛӨЛТ, ДАЙН ДЭЭР НЭМЭХ НЬ ШИНЭ ВИРУС Г/М
delxii 3600 on xurne.
Сайн уу
Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com
Бид танд талархаж байна